ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#3/2022

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"Эдийн засгийн хямралын дохио үргэлж болсоор ирсэн АНУ-ын 3 сар болон 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийн муруй эргээд 88 хоног болжээ. Мөн бусад түүхэн статистикууд АНУ-ын эдийн засаг хямралд өртөх өндөр магадлалтайг баталж байна."
-С. Зоригт
Ти Ди Би Секьюритис ҮЦК
Зах зээлийн шинжээч

Онцлох шинжилгээ

Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) мөнгөний хумих бодлого 2023 онд эдийн засгийн хямралаар дуусаж болзошгүй 3-н статистикийг дурдвал:


1. ХНС-ийн сүүлийн 13-н удаагийн мөнгөний хумих бодлогын циклд 10 нь эдийн засгийн хямралаар дууссан.


2. ХНС бүх цаг үеийн хэдийд ч АНУ-ын эдийн засгийг хямралд өртүүлэлгүйгээр инфляцын түвшнийг 4.0%-иар бууруулж байгаагүй.

3. Инфляцын түвшин 5.0%-иас дээш гарах бүрд түүхэн хугацаанд эдийн засгийн хямрал үүсэж байсан.

Дэлгэрэнгүй →

Хувьцааны зах зээл

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 38,035.66 нэгжид хүрч, 2.6%-ийн өсөлттэй хаагдлаа. 

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: DJIA индекс 7 хоногт 2.7%-иар буурсан бол технологийн Nasdaq Composite индекс бага хэмжээний өсөлттэй байлаа. Мартин Лютер Кингийн өдрийг тохиолдуулан Даваа гарагт зах зээл хаалттай байсан. Netflix компанийн 2022 оны 4-р улирлын хэрэглэгчдийн тоо өссөн болон Alphabet компани нийт ажиллах хүчнийхээ 6%-ийг цомхотгож, зардлаа танаж байгаагаа мэдэгдсэн нь зах зээлд эергээр нөлөөллөө.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын төв банкны тэргүүн өндөр инфляцыг хяналтдаа авахын тулд боломжит бүх арга хэмжээг авахаа мэдэгдсэн нь Европын хувьцаанууд 7 хоногт бууралттай байхад гол нөлөөг үзүүллээ. Швейцарт болсон дэлхийн эдийн засгийн форумын үеэр Европын төв банкны ерөнхийлөгч "Инфляцын түвшин хэт өндөр байна. Европын төв банкны зорилтот инфляцын түвшин 2% билээ. Тийм учраас бид инфляцыг зорилтот хэмжээнд хүргэхийн тулд бүх арга хэмжээг авна." хэмээн мэдэгдлээ. Уг мэдэгдэл нь зах зээлийн хүлээлтэд сөргөөр нөлөөллөө.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. БНХАУ-ын 0-Ковид бодлого цуцлагдаж зах зээлд өөдрөг хүлээлт үүсгэсэн болон АНУ-ын төв банк 2 сарын 1-нд болох Мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүгээ өндрөөр өсгөх төлөвгүй байгаа нь зах зээл өсөхөд гол нөлөөг үзүүлээ. "NIKKIE 225" индекс 1.7%, "TOPIX" индекс 1.3%-иар тус тус 7 хоногт өсөж хаагдлаа.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ:  БНХАУ-ын 2022 оны 4-р улирлын эдийн засгийн өсөлт хүлээлтээс давснаар тус улсын хувьцааны зах зээл 4 дэх 7 хоногоо дараалан өсөлтийг үзүүллээ. "Shanghai Composite" 2.2%, "CSI 300" индекс 2.6%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. БНХАУ-ын санхүүгийн зах зээл сар шинийн баярыг тохиолдуулан 1 сарын 21-ээс эхлэн хаах бөгөөд 30-нд нээгдэх байна.

Дэлгэрэнгүй →

Бондын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 441 ширхэг үнэт цаасыг 43.64 сая төгрөгөөр 7 хоногт арилжааллаа.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 0.40%-д хүрч буурч хаагдлаа. Тус улс нь 1-р сард болсон Мөнгөний бодлогын хурлаараа 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжөө 0.50%-иас дээш гаргахгүй байх бодлогоо үргэлжлүүлэн баримтлах болохоо дахин мэдэгдлээ. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Дэлгэрэнгүй →

Эдийн засгийн мэдээ

Эдийн засгийн мэдээ

АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ ₮23.3 ИХ НАЯД БОЛЖ, ӨМНӨХ ОНООС 25.7 ХУВИАР ӨСӨВ

 2023.01.20 

2022 онд Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 23.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос 25.7 хувиар өслөө. Дотоодын аж ахуйн нэгжүүдийн нийт олборлосон, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 62.1 хувийг экспортолсон байна.

Уул уурхай олборлолтын салбар оны дүнгээр 32.1 хувиар, боловсруулах үйлдвэрлэл 12.1 хувиар тус тус өссөнөөр нийт үйлдвэрлэл өсөхөд нөлөөлжээ.

Дэлгэрэнгүй

ЯПОН УЛСЫН ИНФЛЯЦ 1981 ОНООС ХОЙШ АНХ УДАА 4 ХУВЬ ДАВЖ ЭРЧИМЖЛЭЭ 

 2023.01.20 

Япон улсын инфляцын түвшин 1981 оноос хойш анх удаа дөрвөн хувь давж эрчимжлээ. Энэ нь Японы Төв банкны зорилтот түвшнээс хоёр дахин өндөр үзүүлэлт болж байна. Инфляц эрчимжихэд эрчим хүч болон хүнсний үнийн өсөлт гол түлхэц болжээ.

Даваа гарагт Япон улсын Төв банк мөнгөний хэт зөөлөн бодлогоо хадгалахаар шийдвэрлэж, бодлогын хүүг -0.1 хувьд хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн юм.

Дэлгэрэнгүй

Хувьцаат компанийн мэдээ

Эдийн засгийн мэдээ

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

 2023.01.20

Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам” -ын дагуу ТОП-20 индексийн багцыг шинэчлэн 2022 оны 1-р сарын 20-ны өдрөөс мөрдөхөөр боллоо. 2022 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн багцыг шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 15 компани хэвээр үлдэж,  "Махимпекс" ХК, "Би Ди Сек" ХК, "Дархан нэхий" ХК, "Талх чихэр" ХК болон "ЛэндМН ББСБ" ХК нар хасагдаж шинээр "Төрийн банк" ХК, "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК, "Богд банк" ХК, "Сэндли ББСБ" ХК, болон "Голомт банк" ХК нар нэмэгдэн шинэчилсэн багцыг бүрдүүлж байна. 

Дэлгэрэнгүй

МХБ-ИЙН НҮҮРСНИЙ АНХНЫ АРИЛЖААНЫ НИЙЛҮҮЛЭЛТ АМЖИЛТТАЙ ХИЙГДЛЭЭ

 2023.01.20

Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 362 дугаар тогтоолоор Монголын хөрөнгийн биржээр дамжуулан экспортын нүүрсийг нээлттэй цахим арилжаагаар арилжих шийдвэр гарч, тус тогтоолын хүрээнд Монголын хөрөнгийн бирж нь 2023 оны 1-р сарын 12-ны 11:00 цагаас туршилтын цахим арилжааг зохион байгуулсан билээ.

Дэлгэрэнгүй